Швейцарьт цэвэр агаарыг савлаж худалдаалж эхлэв
Швейцарийн “Swiss Alpine Air” компани Альпийн агаарыг баллонд савлан худалдаалж эхэлжээ.
Тус компанийн сайт дээр мэдээлснээр бол нэг, гурав, 12 гэсэн багц савтайгаар нь худалдан авч болох бөгөөд тус бүрдээ долоон литр агаар савлагдсан нь ойролцоогоор 120 удаагийн амьсгаа юм. Баллон тус бүр нь зориулалтын масктай бөгөөд нэг ширхэгийн худалдаалах үнэ нь 45 ам.доллар юм байна.
Тус бизнесийг эрхлэгчид хөрөнгө оруулагч хайж байгаа бөгөөд мэдээж хамгийн гол хөрөнгө оруулагчдыг худалдан авагч гэж харж буй аж. Тухайлбал, бохирдол ихтэй уур амьсгалтай улсуудын нэг болох Хятад улсын оршин суугчийг тэд онцолж байна. Зөвлөлтийн зөгнөлт зохиолт 1929 онд ЗХУ-ын уран зөгнөлт зохиолч Александер Беляев "Агаар худалдаалагч" романыг нийтэлсэн бөгөөд дэлхийд хүчилтөрөгч нэн дутагдсан үед худалдаачин Бэйли гэх эрхэм Якут дахь өөрийн нууц үйлдвэртээ агаарыг савлаж, хүчилтөрөгчийг бараа болгож байгаа тухай гардаг билээ.
Эх сурвалж: lenta.ru