Рики Мартин твиттерийг биширдэг гэв
2017 оны 9 сарын 26
Латин-Америк дуучдын нэг Рики Мартиныг түүний шүтэн бишрэгчид нь “Нийгмийн сүлжээнд хэт донтож байна уу” гэхэд нь “Тийм” гэсэн хариулт өгчээ. Мөн тэрээр “Би твиттерийг биширдэг. Учир нь надад урам өгдөг. Мөн хүмүүсийн хариу үйлдлийг мэдэж болдог нь таалагдаж байна” хэмээн “Late Night” уулзалт хөтөлбөрт оролцох үеэрээ ярьсан байна.
Рики Мартины бусад олны танил хүмүүсээс ялгагдах нэг онцлог нь түүнд нийгмийн сүлжээг нь хариуцаж ажилладаг хүн гэж байдаггүй. Мөн хүн түүний твиттер хаягийг ашигладаг тухай тэрээр ярьсан аж. Түүгээр ч барахгүй 2010 оны гурван сард твиттер хуудастаа өөрийгөө гомосексуал болохыг хүлээн зөвшөөрч буйгаа бичсэн юм.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47424
0 эможи