“ШИНЭ” нар дэлхийн үүслийн тухай өөр түүх “өгүүлнэ”
Америкийн астрофизикчид дэлхийн үүслийг судалж байхдаа нарны аймгийн гарвалын талаарх тогтсон ойлголтыг эвдэх нэгэн шинэ гариг илрүүлжээ.
Мафусаила буюу HD 140238 хэмээн нэрлэсэн тэрхүү гаригийг нартай зүйрлэсэн байна. Барагцаалбал 13.8 тэрбум жилийн тэртээд сансарт болсон тэсрэлтийн дараа дэлхий үүссэн гэж эрдэмтэд таамагладаг. Тэгтэл “шинэ нар” ойролцоогоор 14.5 тэрбум жилийн настай гэдгийг судлаачид тогтоожээ. Жинлүүрийн ордны орчмоос илрүүлсэн HD 140283 хэмээх одой, халуун гариг дэлхийгээс 190 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд барагцаалбал 12 тэрбум жилийн тэртээд Сүүн замд нэгдсэн гэж үзэж байна.
Сүүн замд манай нарны аймгийн 90 гаруй тэрбум од, гариг багтдаг. Тэгэхээр манай галактикт нэгдсэн гэсэн үг. Зарим эрдэмтний онцолсноор эл гариг 100 жилийн тэртээгээс үе үе ажиглагдах болсон гэнэ. Өдгөө бүтцийг нь судалж буй бөгөөд үүссэн хугацааг нь дахин нягтлаад хэрэв үнэхээр дэлхийгээс өмнө бий болсон нь батлагдвал нарны аймгийн “мэндэлсэн” цаг хугацааны талаарх ойлголтыг ч шинэчлэх юм байна.