Ялаа яст мэлхийнээс удаан

2017 оны 9 сарын 25

Ялаа “намнахад” яагаад хэцүү байдгийн учир нь түүний хурд, ухаантай огт хамаагүй болохыг Кембрижийн их сургуулийн профессор Рожер Харди туршилтаар баталжээ. Ялаа асар хурдтай нисдэг учраас оногдохгүй бултах гол шалтгаан биш аж. Ялааны биеийн овор, жинг яст мэлхийнийхтэй харьцуулан хурдыг нь тооцоход мөлхөгч нь хавьгүй шаламгай хөдөлгөөнтэй гэнэ.

Тодруулбал, ялаа яст мэлхийний хэмжээтэй бол дөрөв дахин удаан хөдөлгөөнтэй амьтан байх аж. Тэгвэл яагаад ялаа бидний хажуугаар тийн хурдан сүнгэнэн алга болдог учир нь хүний харааны тогтох чадвар болон бидний үзэн яддаг нисдэг “хар”-ын хөдөлгөөний даялалтай холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, ялаа нүднийхээ онцлог байрлал, орчноо бүтэн харах чадвараа ашиглам огцом эргэлт, чичиргээнтэй хөдөлгөөн хийдэг нь биднийг төөрөгдүүлдэг.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47369
0 эможи
keyboard_arrow_up