“Боенг 777” онгоцны хамгийн залуу НИСГЭГЧ Анни Дивя

2017 оны 9 сарын 22
30 настай Анни Дивя “Боенг 777”-  онгоцны  хамгийн залуу эмэгтэй нисгэгч болжээ. Анни Дивя 17 настайдаа нисгэгчийн сургуульд ороод л англи хэл сурсан гэдэг.  “Боенг 777” бол дэлхийн хамгийн том хос тийрэлтэт онгоц юм.

Анни Дивя “Би багадаа тэнгэр лүү хараад үргэлж үүлэн дээгүүр нисэж байхыг мөрөөддөг байлаа. Ээж маань энэ хүслийг маань дэмжиж, мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй тэмцвэл онгоц жолоодоход ойрхон байгааг хэлдэг байлаа” гэж ярьжээ.

Анни Дивя анхны туршилтын нислэгээ Лондон хот руу хийжээ. Нисгэгч бүсгүй ах, дүүсийнхээ гадаадад суралцах сургалтын төлбөрийг нь төлж, эцэг, эхдээ шинэ байшин авч өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47319
0 эможи
keyboard_arrow_up