ЭКВАТОРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ
Экватор гэдэг нь дэлхийг умард болон өмнөд туйлаас нь тэнцүүгээр хойд хагас бөмбөрцөг, өмнөд хагас бөмбөрцөг болгон хуваадаг хийсвэр шугам юм. Тэгвэл энэ шугамыг илэрхийлсэн хөшөө Эквадор улсын нийслэл Кито хотоос холгүй оршдог ажээ. 'Тэг' тэмдэг бүхий энэ хөшөөнөөс экватор хэмээх хийсвэр шугам эхэлдэг гэж үздэг. Гэхдээ хойд зүгээс 240 метрийн зайтай, Инти-Ньян (Нарны зам) музейн барилгыг дайран өнгөрдөг гэж үзэх нь бий.
-
Экваторт 33 арал огтолцдог. Тэдний 17 нь Индонези улсад харьяалагддаг бол ес нь Амазонка голын төгсгөлд байрладаг ажээ. Харин үлдсэн тав нь африкийн Виктория мөрөнд байрладаг юм байна.
-
Экватор нь дэлхийн төвөөс 21.3 километр хол оршдог. Түүний эргэлтийн улмаас дэлхийн бөмбөрцөг туйлаасаа 1/298 диаметр холдож байна. Мөн төвөөс зугтах хүчнээс болж туйлаас экватор руу хөдөлж буй объектууд 0.53 хувиар жингээ алдаж байгаа ажээ.
-
Дэлхийг эн тэнцүү хоёр хувааж буй хийсвэр шугам болох экватор нь 40075 километр урт юм байна. Энэ урт замыг суудлын автомашинаар туулахад хоёр жил зарцуулагддаг гэнэ.
-
Экваторын шугам дээр 14 улс байдаг. Гэвч өнөөг хүртэл экваторын шугамын дагуу дэлхийг тойрсон аялал хийсэн жуулчин байдаггүй.
-
Мөн хиймэл дагуулууд экватороос дээш 35786 километрийн өндөр байрладаг.
-
Экваторын хамгийн өндөр цэг нв 4690 метр аж. Энэ нь Эквадор улсад байрлах Каямбе галт уулын өмнөд налуу дээр байрлах мөсөн гол юм байна. Энэ бол экваторын цор ганц мөсөн гол ажээ.
-
Экватор дээрх дэлхийн эргэлтийн хурд секундэд 465 метр, харин агаар дахь дуу чимээний хурд нь 331м/с.