iPhone-ийг танилцуулах үеэр порно сайтын хандалт буурчээ
Apple компанийн жил бүр зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Үүнийг батлах нэгэн мэдээллийг дэлхийн хамгийн том порнограф сайт болох Pornhub гаргажээ.
Тус сайтын хандалт iPhone X-ийг танилцуулах үед зөвхөн Америк төдийгүй, дэлхий даяар ердийн өдрийнхөөс мэдэгдэхүйц буурсан байна.
Арга хэмжээ эхлэх цагтай зэрэгцэн хандалт нь АНУ-д 7 хувь, дэлхийн бусад улс орнуудад дунджаар 4 хувь буурсан нь ховорт тооцогдох үзэгдэл гэж Pornhub мэдээлжээ.
Тэр дотроо macOC, iOS зэрэг Apple-ийн системтэй төхөөрөмжүүдийн хандалт 8-12 хувиар буурсан гэнэ. Гэтэл танилцуулах арга хэмжээ дуусмагц хандалтын түвшин эргэн нэмэгдэж, бүр хэвийн хэмжээнээс 4 хувь илүү гарсан байна.
Энэ нь гэхдээ анхны тохиолдол биш. Өнгөрсөн оны танилцуулах арга хэмжээний үеэр мөн төстэй үзэгдэл ажиглагдаж байжээ.
Эх сурвалж: TheNextWeb