Селена бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ

2017 оны 9 сарын 15

Дуучин Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Түүний дотны найз болох Франсия Райса донор болж, найздаа бөөрөө өгсөн байна.

Дуучин бүсгүй өчигдөр инстаграм хуудастаа эмнэлэгийн орон дээр хэвтээд найзынхаа гарнаас барьж буй зургаа нийтлээд “Энэ зун намайг олны өмнө гарахгүй байгааг анзаарсан хүн олон байсан байх. Би өнөөдөр гэр бүл, хагалгаа хийсэн эмнэлгийн хамт олонд талархсанаа хэлмээр байна. Найз Райсадаа яаж баярласнаа хэлэх үг ч олоход хэцүү байна” гэж бичжээ.

Энэхүү зураг 10 цагийн дотор 7.2 сая лайк цуглуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47016
0 эможи
keyboard_arrow_up