Гоо сайханд хязгаар байхгүйг баталсан бүсгүйчүүд
Дэлхийн хэмжээнд гоо сайхны үнэлэмжийг үндсээр нь өөрчилж чадсан гайхалтай 11 бүсгүй. Тэдний дахин давтагдашгүй гайхалтай дүр төрх, төрөлхийн гоо үзэсгэлэнг та бүхэнд хүргэж байна. Хэзээ ч давтагдашгүй дүр төрх, үзэсгэлэн төгс бүсгүйчүүдтэй танилцана уу.
1. Chantelle Brown-Young
Тэрээр гурван настнайгаасаа хойш арьсны пигментийн гажиг өвчнөөр шашалж ирсэн билээ. Харин үүнийгээ тэр өөрийн давуу тал болгон дэлхийн хэмжээний модель болж чадсан билээ.
2. Viktoria Modesta
Латвийн дуучин, загвар энэ бүсгүй төрхөөсөө хөлний гажигтай байсан ба 15 удаагийн амжилтгүй мэс заслын дараагаар хөлөө тайруулхаас өөр аргагүйд хүрчээ. Энэ нь түүний урам зоргийг мохоох бус харин ч эсэргээрээ үүнийгээ эерэгээр харж олон хүмүүст урам хайрлаж байна.
3. Erica Irwin
35 настай Калифорнийн загвар өмсөгч Рика Ирвин дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгчдын нэг гэж тооцогддог. Түүний өндөр 6.7 фут (205 см)
4. Masha Tyelna
Гайхалтай том нүдтэй Украйны загвар өмсөгч бүсгүй. Хүмүүс ихэвчлэн "харийн хүн", эсвэл "үзэсгэлэнтэй элф" хэмээн түүнийг нэрлэдэг.
5. Carmen Dell’Orefice
84 настай хэдий ч үзэсгэлэнтэй хэвээрээ байгаа модель бүсгүй одоо ч дэлхийн хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, хамгийн алдартай брендүүдийн нүүр царай болж гялалзсаар байна.
6. Jamie Brewer
Дэлхийн анхны дауны синдромтой загвар өмсөгч бөгөөд American Horror Story киногоор олонд танигдсан бүсгүй.
7. Denise Bidot
Дэлхийн хамгийн алдартай XXL хэмжээтэй Пуэрто-Рикогийн загвар өмсөгч энэ бүсгүй өдгөө 28 настай билээ. Тэрээр бусад загвар өмсөгч бүсгүйчүүдээс даруй 55 кг илүү жинтэй билээ. Эмэгтэй хүн туранхай байж гэмээн гоо сайхан харагдана гэсэн ойлголтыг няцааж чадсан энэ бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй билээ.
8. Casey Legler
Дэлхийн хамгийн анхны эрэгтэй хувцас сурталчилах гэрээг зөвшөөрсөн загвар өмсөгч бүсгүй. Түүний өндөр 188 см бөгөөд түүний богино үсний засалт, хурц шанааны яс зэрэг нь түүнийг яаг л эрэгтэй хүн мэт харагдуулж байгаа биз.
9. Moffy
Түүнийг дараагийн Кейт Мосс ч хэмээн нэрлэдэг. Түүний нүд солир бөгөөд энэ нь түүний эрдэнэс хэмээн үздэг ажээ.
10. Diandra Forrest
Загварын салбар дунд маш хүчтэй төлөөлөл болон гялалзаж байгаа бүсгүй.
11. Lolita, the Black Hannah Montana
Дэлхийг өөрийн нүүрсэн хар арьс, гайхалтай гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж буй топ модель бүсгүй. Түүнийн хар арьст Ханна Монтана гэхэд хэлсдэхгүй биз.