Эгэл жирийн залуусыг амьдралын ханиараа сонгосон гүнж нар

2017 оны 9 сарын 12

Мако гүнж болон Кеи Комуро

Мако гүнж болон Кеи Комуро

  • Өнгөрсөн долоо хоногт Японы эзэн хааны ач охин, Мако гүнж хуулийн фирмийн ажилтан Кеи Комуротой сүй тавих болсноо албан ёсоор зарласан билээ. Ингэснээр эгэл жирийн эртэй амьдралаа холбохоор шийдсэн Мако гүнж хааны удмын хэргэм зэргээсээ татгалзлаа. Залуу хосын хурмын ёслолын товыг албан ёсоор зарлаагүй байгаа ч тэд ирэх жилийн намар гэрлэх сураг байгаа. Мако болон Кеи нарын хайрын түүх ихэс дээдсүүдийн хувьд анхны тохиолдол биш.  Хаант засаглалтай орны гүнжүүд эгэл, жирийн залуутай амьдралаа холбосон олон тохиолдол байдаг ажээ.


ЯПОНЫ ГҮНЖ САЯКО

Саяко гүнж болон загвар зохион бүтээгч Есики Курода

Саяко гүнж болон загвар зохион бүтээгч Есики Курода

  • Мако гүнж авга эгч, Саякогийн жишгийг дагасан гэж хэлж болно. Учир нь Саяко гүнж 2005 онд загвар зохион бүтээгч Есики Куродатай гэрлэсэн. Тэр хааны удмын хэргэм зэргээсээ татгалзан, нөхрийнхөө овгийг авч, шувуу судлалын салбарт ажиллах болсон байдаг. Хожим нь, Саяко гүнж ажлаа орхин, гэр бүлдээ илүүтэй цаг зав зарцуулах болжээ. Хааны гэр бүлээс залуу хосод 1.3 сая ам.долларын нөхөн олговор олгодог. 


НОРВЕГИЙН ГҮНЖ  МАРТА ЛУИЗА

Норвегийн гүнж Марта Луиза болон зохиолч Анри Бен

Норвегийн гүнж Марта Луиза болон зохиолч Анри Бен

  • 2002 онд Норвегийн гүнж Марта Луиза зохиолч Анри Бентэй гэрлэжээ. Мөн ондоо залуу хос өөрсдийн амьдралынхаа тухай ном бичиж, худалдаанд гаргасан юм. Тэдний гэрлэх ёслолын дараахан том охин Мод мэндэлсэн бол 2005 онд хоёр дахь охин Леа, отгон охин Эмма нь 2008 онд төржээ. Харамсалтай нь, хосууд 2008 онд албан ёсоор салж, гэрлэлтээ цуцлуулсан. Энэ нь Норвегийн хааны гэр бүлийн түүхэнд гарсан анхны тохиолдол байжээ.
     

ШВЕДИЙН ГҮНЖ  ВИКТОРИЯ
 

Шведийн гүнж Виктория болон Даниэл Вестлинг

Шведийн гүнж Виктория болон Даниэл Вестлинг

  • Шведийн хаан ширээ залгамжлагч Виктория гүнж 2002 онд хувийн дасгалжуулагч Даниэл Вестлингт дурлажээ. Хожим нь дасгалжуулагч Даниэл гүнжид гэрлэх санал тавихад Виктория хаан ширээнээсээ татгалзахад бэлэн байсан бөгөөд Шведийн Засгийн газар залуу хосын хуримыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний анхны охин Эстель 2011 онд, хүү Оскар нь 2016 онд мэндэлжээ. 


ШВЕДИЙН ГҮНЖ  МАДЛЕН

  • Викториягийн дүү Мадлен эгчийнхээ жишгээр хааны титмээс илүүтэй хайр дурлалыг сонгосон. Тэр 2010 онд Нью-Йоркод АНУ-ын бизнес эрхлэгч Кристофер О’Ниллтай танилцжээ. Мадлен хаан ширээ залгамжлах эрхгүй тул түүний хувьд эгэл, жирийн залуутай гэрлэх нь чухал асуудал биш байв. Хосууд 2013 оны зургадугаар сарын 8-нд Стокгольмд гэрлэж, өдгөө хүү Леонер, охин Николас нартайгаа Лондонд амьдарч байна. 


МАЛАЙЗИЙН ГҮНЖ АМИНА

Амина гүнж болон хөлбөмбөгчин Деннис Вербаас

Амина гүнж болон хөлбөмбөгчин Деннис Вербаас

  • 31 настай Малайзийн гүнж Амина, 28 настай Голландын хөлбөмбөгчин Деннис Вербаас нар гурван жилийн өмнө Сингапурын кафед танилцжээ. Деннис гүнжтэй гэрлэхийн тулд нэр, шашин шүтлэгээ солихоос гадна гэр бүлийн хатуу гэрээ байгуулсан гэдэг. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46897
0 эможи
keyboard_arrow_up