Тэдний гадаад төрх хэрхэн өөрчлөгдөв
Олны танил болсноор хүний амьдрал орвонгоороо өөрчлөгддөг гэдэг. Эдгээр оддын амьдрал сайн, муугийн аль аль руу нь өөрчлөгдсөн байж болох ч гадаад төрх нь эрс өөр болжээ.
Мэрилин Монро /1926-1962/
Норма Жин гэдэг нэртэй байсан Мэрилин Монро нэрээ төдийгүй гадаад төрхөө өөрчилжээ.
Мадонна /59 настай/
Оюутан байхдаа Мадонна Луиза Чикконе модель байжээ. Тэрбээр гадаад төрхөө өөрчлөхдөө хөмсөгнийхөө хэлбэрийг бүхэлд нь өөрчилсөн гэдэг.
Леди Гага /31 настай/
Леди Гага нэр алдарт хүрэхээсээ өмнө бараан үстэй энгийн бүсгүй байжээ.
Кэти Перри /32 настай/
Кэти харин дээрх оддоос өөр. Тэрбээр төрөлхийн шаргал үсээ шоу бизнест ороод бараан болгохоор шийджээ.
Кайли Женнер /20 настай/
Кардашьяны эгч дүүсийн нэг болох Кайли 20-хон настай ч нүүр царай төдийгүй бие галбираа өөрчилсөн нэгэн.
Николь Кидман /50 настай/
Эхний бүтээсэн дүрүүддээ стилээ өөрчлөөгүй Николь 90-ээд онд тэс өөр болсон билээ.
Меган Фокс /31 настай/
Жүжигчин бүсгүй Холливудын сайхан бүсгүй болохын тулд нүүрэндээ болон биедээ олон мэс ажилбар хийлгэжээ.