Гольфчин эрийн аялал дуусахад 270 км зам үлджээ
Хойд Ирландын иргэн, гольфийн тамирчин Адам Ролстон Монгол улсыг хөндлөн туулж, нэгэн сонирхолтой дээд амжилт тогтоохоор ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн тэрбээр Монголыг баруунаас зүүн тийш нийт 1850 км замыг 82 хоногт туулж, энэ хооронд гольфийн 14000 цохилт хийх зорилготой гэнэ.
Адам Ролстон өнгөрсөн 6-р сарын 29-ний 01.00 цагт Монгол Улсын хамгийн баруун цэг төдийгүй хамгийн өндөр цэг болох Хүйтний оргилоос аяллаа эхлүүлжээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр 67 өдөр Монголоор аялж, нийт 162.3 км зам туулаад байгаа аж. Одоо түүнд 270 гаруй км зам үлджээ.
Адам Хонконгт регби тоглодог байсан гэнэ. Тиймдээ ч регбийн талбайд хамт тоглож байсан эртний анд Рон Рютландыг энэхүү аялалдаа урьжээ. Рютланд түүний туслахаар ажиллаж байгаа юм. Тэд хэн нэгнээс тусламж хүсээгүй, өөрсдийнхөө хүсэл зорилгыг биелүүлэхээр түрдэг тэргэн дээр ачаагаа ачаад, уул ус, тал хөндий, говь цөлийг явган туулж яваа юм байна. Тэд төлөвлөсний дагуу 9 сарын 17-нд Улаанбаатар хотод ирж, “Маунт Богд” гольфийн академид аяллаа өндөрлүүлэх гэнэ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН