Жорж Клунийн шинэ бүтээлд гэхээс илүү гэргийд нь “нүд унагав”
2017 оны 9 сарын 04
Холливудын од, өдгөө 59 настай Жорж Клуни болон түүний гэргий 39-тэй, гурван сарын өмнө ихэр хүүхэд төрүүлсэн Амаль нар Венецийн 74 дэх кино наадмын улаан хивсний ёслолын дуулиан болжээ.
Жорж кино наадамд шинэ бүтээлээ толилуулахаар ирсэн ч амаржаад удаагүй гэргий нь хэрхэн гоо бүсгүйн хэмжээнд биеэ авч яваа талаар л сурвалжилж, мэдээлж буйд жүжигчин, найруулагч гомдохгүй, харин ч таатай байгаа тухай ярьжээ. Амаль ёслолд Версаче хийцийн лиш цэцгийн өнгөтэй урт даашинз, өндөр өсгийтэй мөнгөлөг шаахайгаар гоёсон нь хараа булаам байсан ч оддын ангуучдын нүд хүүхэд төрүүлээгүй мэт гоолиг бие, бэлхүүсэнд нь л унаад байх юм гэнэ.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46649
0 эможи