Сансарт 665 хоногийг өнгөрөөсөн эмэгтэй нисэгч Пэгги Уитсон өчигдөр газардлаа
2017 оны 9 сарын 04
NASA-гийн түүхэнд хамгийн удаан сансарт байсан үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоосон сансрын эмэгтэй нисэгч Пэгги Уитсон өчигдөр буюу Ням гарагт эх дэлхийдээ амжилттай газарджээ.
Өчигдөр Казахстаны Жезказганд газардсан Союз МС-04 хөлгөөс Уитсон болон хөлгийн ахлагч Оросын Фёдор Юрчихин, NASA-гийн нислэгийн инженер Жэк Фишер нар буусан юм.
Пэгги Уитсон нийтдээ 534 хоног, 2 цаг, 49 минутыг сансарт өнгөрөөж, өмнөх дээд амжилтын эзэн Жэф Уилльямсийн титмийг булаажээ. Нийт нийлбэр дүнгээр 665 хоногийг сансарт өнгөрөөсөн Уитсон бүх цаг үеийн хамгийн удаан хугацаанд сансарт амьдарсан хүмүүсийн жагсаалтын наймд бичигдэж байна.
Гурван сансрын нисэгчийн газардах ажиллагааг YouTube сүлжээгээр шууд дамжуулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46641
0 эможи