“Victoria's Secret”-ийн загвар өмсөгч Алессандра Амбросио "Seamaster Aqua Terra"-ийн нүүр царай боллоо
Швейцарын тансаг бугуйн цаг үйлдвэрлэгч "Omega" брэнд эрчүүд, бүсгүйчүүдэд зориулсан "Seamaster Aqua Terra" коллекцийнхаа нүүр царайгаар “Victoria's Secret”-ийн загвар өмсөгч Алессандра Амбросио, "Оскар"-ын шагналт жүжигчин Эдди Рэдмэйнийг сонголоо.
Эдгээр алдартнуудын сурталчилж буй "Seamaster" бугуйн цаг нь өнгөрсөн 70 жилийн турш "Omega" брэндийн маш чухал бүтээгдэхүүнээр нэрлэгдэж иржээ. Энэхүү цагны "Aqua Terra" загвар анх 2002 онд гарч өдгөө 15 дахь жилтэйгээ золгоод байна. Үүнийг тохиолдуулж “Omega” брэнд "Seamaster Aqua Terra" цагныхаа шинэ коллекцийг танилцуулжээ. Он, сар заагчийн байршлыг өөрчилж, оосрыг нь шинэчилснээс гадна арын хэсгийн дизайныг өөрчилсөн шинэ цагны коллекц энэ сараас худалдаанд гарах юм байна.