МЭДҮҮШТЭЙ: 2017 оны шилдэг аппликейшн

2017 оны 8 сарын 28

Хөдөлгөөнт аппликейшн нь биеийн жингээ эрүүлээр хянахад хамгийн сайн туслагч болдог. Дасгал сургуулилалт хийх, калори тоолох, гүйх, алхах, дугуй унах болон бусад статистик мэдээллийг цуглуулж болдог давуу талтай.

Чийрэгжүүлэх аппликейшнууд нь долоо хоногт нэг удаа уулзах хувийн дасгалжуулагчийг ч гаргаж өгдөг. Бусад апп-ыг бодвол илүү ухаалаг болсон гэхэд хилсдэхгүй.

Тухайлбал, та өөрийнхөө идэх зуршлыг мэдэхээс гадна бие дахь калорийн хэмжээг ч тооцоолох боломжтой. Мөн өөрийн хийх дасгал хөдөлгөөнд тохируулан хөгжмөө сонгож ч болно. Android, Blackberry IOS үйлдлийн системтэй утсанд татах боломжтой. Ингээд оны шилдэг апп-уудыг сонирхуулья.

Endomondo

Гүйх, дугуй унах гээд гадаа хийж болох бүхий л дасгал хөдөлгөөнийг хянах боломжтой.

Энгийн хэрнээ маш нарийн тооцоо хийдгээрээ давуу талтай аппликейшн юм. Дээд зэрэглэлийн хэрэглэгчдэд  зориулсан учир тухайн хүнд нь зориулсан сургалтын төлөвлөгөө гаргаж, дасгалын онцлогийг харуулдаг аж. 

Digifit iCardio

Таны зүрхний цохилтод тулгуурлан тохирох дасгал хөдөлгөөнийг санал болгоно. Мөн дасгалтай холбоотой статистик мэдээллийг үзүүлэх боломжтой. Тодруулбал, зүрхний цохилтод тулгуурлан гүйх хугацаа, хурд, зайг тэмдэглэдэг давуу талтай. Энэхүү апп нь 50-100 ам.долларын үнэтэй бөгөөд үнэ өсөх тусам улам боловсронгуй болдог аж.

Fitbit

Энэхүү аппликейшн нь таны алхмуудыг тооцоолж, хэрэглэж байгаа илчлэгийг хянах, жинг бүртгэх, цусны даралт, глюкозын түвшин зэрэг эрүүл мэндийн бусад мэдээллийг бүртгэхэд тусална. Автоматаар үйл ажиллагааныхаа талаар маш их хэмжээний мэдээллийг бүртгэдэг учраас ашиглахад илүү хялбар байдаг. Хамгийн чухал нь байнга гар утсаа авч явах шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46404
0 эможи
keyboard_arrow_up