Дэлхийн чинээлэг ЭРХМҮҮД
“Forbes” сэтгүүл уламжлал ёсоор технологийн салбарын хамгийн чинээлэг 100 хүнийг нэрлэжээ. Энэ удаагийн жагсаалтыг 61 настай, “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин тэргүүлсэн бөгөөд түүний хөрөнгийг 84.5 тэрбум ам.доллараар үнэлжээ.
Жагсаалтын хоёрдугаар байрт “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос 81.7 тэрбум ам. Долларын хөрөнгөтэйгээр жагссан байна. Тэрбээр хэсэг хугацаанд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Харин удаах байрт “Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг 69.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ.
Технологийн салбарын хамгийн чинээлэг эрхмийн жагсаалтад Хятадын “Alibaba” компанийн эзэн Жэк Ма, “Google” компанийн үүсгэн байгуулагч Ларри Пейж нар орсон бөгөөд тус салбарын хамгийн залуу тэрбумтнаар “Snapchat” аппликейшныг үүсгэн байгуулагч, 27 настай Эван Шпигель тодорсон аж.