Америк эмэгтэй лоттогоос 758.7 сая ам.доллар хожжээ

2017 оны 8 сарын 26

АНУ-ын Массачусеттүс мужийн иргэн Мэвис Вансзук өнгөрсөн мягмар гарагт лотто тоглож гранпригийн шагнал болох 758.7 сая ам.доллар хожжээ. Мужийнхаа эмнэлэгт 23 жил тасралтгүй ажиллаж буй Мэвис Вансзук “Ажлаа ахиж хийлгүй гэртээ байж, сайхан амрахыг хүсч байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Мэвисийн хожил АНУ-ын түүхэн дэх хоёр дахь том хожлын эзэн болж буй аж. Өмнө нь 1 тэрбум 586 сая төгрөгний хожлыг 3 иргэн хожиж байжээ.

Түүний хожил авсан дугаар нь 6, 7, 16, 23, 26 байсан бөгөөд 4 гэсэн тоог нэмж бөглөснөөр гранприг нь хүртсэн байна. Лоттогийн өмнөх 5 тоог ижил бөглөсөн 292 сая хүн байсан ч сүүлийн тоог 4 гэж бөглөсөн нь ганц Мэвис байжээ. Насанд хүрсэн хүү, охин хоёрынхоо төрсөн өдрийг болон гэр бүлийнхээ бэлгэдэл тоо болох 4-ийг бичсэн нь аз авчирсан гэдэгт итгэлтэй байгаа аж.

“Өмнө нь хүссэнээ хийж, худалдан авч, дуртай газарлуугаа аялах боломж надад гарч байсангүй. Аюулгүй, тайван амьдрахын тулд л байнгын ажилтай байх шаардлагатайгаар өнөөг хүрсэн. Одоо хүссэнээрээ сайхан амьдрана” гэж 53 настай азтан Мэвис Вансзук хамт ажиллагсаддаа ажлаасаа гарсан шалтгаанаа тайлбарласан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46369
0 эможи
keyboard_arrow_up