"Victoria's Secret"-ийн борлуулалт буурчээ

2017 оны 8 сарын 25

"Victoria's Secret" брэнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарлаа. Учир нь энэ сарын эхээр тус брэндийн толгой компани "l Brands"-ийн ашгийн таамаг тааруу гарснаас хувьцааны ханш нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрч суларсан байна. 40 жилийн түүхтэй "Victoria’s Secret"-ийн борлуулалт хамгийн сүүлийн байдлаар 14 хувиар буурсан дүнтэй гарчээ.

"Urban Outfitters", "Forever 21" зэрэг өрсөлдөгч брэндүүд нь хэрэглэгчдийн анхаарлыг аягагүй хөхний даруулгад татахыг эрмэлзэх болсон бөгөөд харин энэ төрлийн бүтээгдэхүүн "Victoria's Secret"-ийн коллекцийн таван хувийг л эзлэх төлөвтэй байгаа аж. Хагас аягатай хөхний даруулгыг гол бүтээгдэхүүнээ болгож ирсэн "Victoria's Secret"-ийн Гүйцэтгэх захирал Жан Сингер "Брэнд маань эргээд хүчээ авна, худалдан авагчдад илүү тачаангуй харагдуулах бүтээгдэхүүнүүдийг санал болгоно" гэдгээ амлажээ. Эмэгтэй дотуур хувцасны зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж, эмэгтэйчүүд аягагүй хөхний даруулга сонирхох болсон ч "Victoria’s Secret" энэ урсгалд орохоо яаравчлахгүй байгаагийн дээр билэг тэмдэг болсон загвараа алдахгүй байхыг хичээж буйг шинжээчид тайлбарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46324
0 эможи
keyboard_arrow_up