Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийг Эмма Стоун тэргүүлэв
“Forbes” сэтгүүл 2017 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийг нэрлэлээ. Уг чансааг “Ла-Ла Ленд” мюзикл киноны гол дүрд тоглосон Эмма Стоун 12 сарын дотор 26 сая ам.доллар олсноор тэргүүлсэн байна. Түүний араас Женнифер Энистон 25.5 сая ам.доллараар хоёрдугаарт бичигджээ.
Өдгөө 28 настай Эмма Стоун “Ла-Ла Ленд” кинонд Миа хэмээх кафены зөөгчийн дүрд тоглосон бөгөөд уг кино нь дэлхий даяар 445.3 сая ам.долларын орлого олсон байдаг.
2-рт бичигдсэн Женнифер Энистон өдгөө 48 настай. “Forbes” сэтгүүлийн тэмдэглснээр тэрбээр Emirates Airlines, Smartwater, Aveeno зэрэг газруудын зар сурталчилгаанд тоглож, дийлэнх орлогоо бүрдүүлжээ.
Үүнээс гадна өнгөрсөн оны 12-р сард Unilever компанид Living Proof гоо сайхны компаниа худалдсан нь ашиг орлогод нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.
Жагсаалтын 3-рт Женнифер Лоуренс 24 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. Тэрбээр Даррен Аронофскийн “Ээж!”, Фрэнсис Лоуренсын орлогоороо дэлхийн хамгийн өндөр “Улаан хэрээ” киноны дүрийн шагнал, орлоготой эмэгтэй жүжигчдийн нэг болж чадсан байна.