Бразилийн үзэсгэлэнт Рио де Жанейро хот
2014 оны 6 сарын 18
Энэ мөчийг хөлбөмбөг сонирхогчид, хөлбөмбөгийн хорхойтнууд, фанатууд бүтэн 4 жилийн турш хүлээсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран гарч ирсэн ширэн бөмбөгийн мастерууд бүтэн нэг сарын турш биднийг уран гоёмсог тоглолт, сонирхолтой үзүүштэй өрсөлдөөнүүдээрээ баясгах болно. Энэ бол бидний хүсэн хүлээсэн мөч, санан дурсах дурсамж.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад зохион байгуулагдах болсон нь өөрөө бидний амьдралд ганцхан удаа тохиох гайхамшигт үйл явдал юм. Хөлбөмбөгийг Англичууд зохиосон гэвэл түүнийг өсгөн бойжуулж, өдий зэрэгтэй хүргэсэн гавьяатан нь Бразилчууд юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4603
0 эможи