АНУ-д хамгийн үнэтэйд тооцогдож байгаа "Chartwell" харшийг худалдана

2017 оны 8 сарын 11

АНУ-д хамгийн үнэтэйд тооцогдож байгаа харшийг худалдахаар болсон байна. 10.3 акр газарт байрлах 2322 метр квадрат талбай бүхий энэхүү асар том үл хөдлөх хөрөнгө 350 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. АНУ-ын Лос Анжелест байрлах "Chartwell" хэмээх энэхүү харш Францын Нео-Классик хэв маягийг бүрдүүлснээс гадна үдэшлэгийн танхим, температурыг тохируулж болдог дарс хадгалах өрөө болон гоо сайхны салон хүртэл байдаг ажээ. Харин цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгтээ теннисийн талбай, 22 метр гүн бүхий усан сан, 40 машины зогсоол зэрэг багтаж байна. "Chartwell" харшаас Номхон далайгаас гадна Лос-Анжелес хотын төвийг бүхэлд нь харах боломжтой юм. Дашрамд дурдахад, энэхүү харш 1933 онд байгуулагдаж байсан түүхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45899
0 эможи
keyboard_arrow_up