91 настайдаа их сургууль дүүргэжээ

2017 оны 8 сарын 11

Тайландын иргэн 91 настай Кимлан Инакул хэмээх эмээ 20 жил сурсны эцэст их сургуулиа бакалавр зэрэгтэй дүүргэсэн байна. Тэрээр сурахыг үргэлж хүсдэг байжээ. Гэвч залуу байхад нь оюутан болох боломж байгаагүй байна. Ингээд хүүхдүүд нь бүгд их, дээд сургууль дүүргэсний дараа сурахаар шийджээ. Тайландын Лампанг мужид төрсөн тэрээр багадаа хичээлдээ маш сайн сурдаг байсан гэнэ. Гэвч нөхөрт гарч гэр бүлээрээ Бангкок руу нүүсэн бөгөөд таван хүүхэд төрүүлжээ. Ээжийгээ оюутан болохыг хүүхдүүд  нь дэмжсэн гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45887
0 эможи
keyboard_arrow_up