Онгоцонд богино өмдтэй зорчихыг хориглов

2017 оны 8 сарын 11

Саудын Арабын агаарын тээврийн “Saudia” компани богино өмдтэй эрэгтэй зорчигчдод үйлчлэхгүй болсноо мэдэгджээ. Үүнээс гадна биеийн галбираа хэт тодотгосон бариу болон нэвт харагддаг хувцастай эмэгтэйчүүдийг онгоцонд нэвтрүүлэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, “Saudia” зорчигчдод хэрхэн хувцаслахыг “дүрэмдсэн” хэрэг. Энэ талаар эл компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээс гадна тус улсын Аялал жуулчлалын сайд Али Гамди “Дэлхийн аль ч орны агаарын тээврийн компаниуд өөрийн гэсэн дотоод журамтай байдаг учраас “Saudia” –гийн шийдвэрийг гайхах зүйлгүй” хэмээн тайлбарлажээ. Харин үйлчлүүлэгчид “Шаахай, богино өмд, ханцуйгүй хувцас өмсөж болохгүй гэдэг нь бидний эрхийг зөрчсөн, цаашлаад доромжилсон хэрэг” хэмээн дурамжхан байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45886
0 эможи
keyboard_arrow_up