Хелен Миррен сэтгэл татам эмэгтэйгээр шалгарчээ

2017 оны 8 сарын 11

Жүжигчин Хелен Мирренийг “Elle” сэтгүүлээс Холливудын хамгийн сэтгэл татам эмэгтэйгээр шалгаруулжээ. Тэрбээр “The Queen” кинонд Их Британийн хатан хаан 2 –р Элизабетын дүрийг бүтээж, “Оскар” –ын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн билээ.  Энэ жил 72 настай Хелэн Миррен эелдэг, боловсон зангаараа бусад эмэгтэй жүжигчнээс ялгардаг байна. Түүний жинхэнэ нэр нь Елена Миронова бөгөөд орос гаралтай Английн жүжигчин юм. Энэхүү жагсаалтад Жейн Сеймур, Сюзан Сарандон, Кристи Бринкли, Жейн Фонда, Софи Лорен, Мерил Стрип, Катрин Денев зэрэг жүжигчид багтсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45868
0 эможи
keyboard_arrow_up