Дэлхийн хамгийн нэр хүндтэй ЗАГВАРЫН СУРГУУЛИУД
Дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын сургуулиудын талаар мэдээлэл хүргэж байна.
1936 онд байгуулагдсан. Марангони хувцас дизайны институт нь Милан, Лондон болон Парис хотод салбар сургуулиудтай. Жил бүр 2000 гаруй оюутан тус сургуульд элсэн ордог. Ойролцоогоор 70-аад орноос ирж суралцаж байна. Олон алдартай дизайнерууд тус сургуулиас төрөн гарсны дотор Доменико, Дольче Габанна нар байна.
Төгсөгчид нь Prada, Hugo Boss, Armani, Yves Saint Laurent, Valentino, Gucci, Benetton, Calvin Klein, Versace, Trussardi гэх мэт алдарт брэндүүдэд ажиллаж байна. Итали, франц, англи хэл дээр хичээлээ явуулдаг.
University of the arts London Central Saint Martins
Хувцас загварын хамгийн эртний сургуулиудын нэг. Лондонд 1854 онд байгуулагдсан. 1896 онд байгуулагдсан Урлаг дизайны төв сургуультай нэгдэж 1989 онд зохион байгуулалтанд орсон. Урлаг дизайны төв сургууль нь 1986 онд Лондонгийн Институтын бүрэлдэхүүнд багтсан. Лондонгийн Институт нь 2004 онд Лондонгийн Урлагийн Их Сургууль болон өөрчлөгдсөн. Одоо Лондонгийн Урлагийн Их Сургуулийн бүрэлдэхүүнд багтдаг.
Fashion institute of Design & Merchandising
Fashion institute of Design & Merchandising сургууль нь Калифорни мужийн Лос-Анжелес, Сан-Франциско, Сан-Диего болон Orange County хотод байдаг. Хувцас загвар, энтертайнмент, гоо сайхан, интерьер дизайн, график дизайны чиглэлээр сургалтаа явуулдаг.
Fashion Institute of Technology
Хувцас загварын технологийн их сургууль нь 1944 онд байгуулагдсан. Манхеттэны төвд байрладаг энэ сургууль дэлхийн шилдэг 5 дизайны сургуулиудын нэгт зүй ёсоор багтана. Fashion Institute of Technology сургуулийг Michael Kors, Nina Garcia, Isabel Toledo,Carilona Herrera, Calvin Klein нар төгссөн юм.
New York-ын Parsons The new school for design сургуулийг Америкийн импрессионист зураач Уильям Мерритт Чейз 1896 онд байгуулжээ.
Parsons The new school for design сургуулийг Marc Jacobs, Dean and Dan Caten, Norman Rockwell, Donna Karan, Jane Frank, William Gropper, Tom Ford зэрэг алдартай дизайнерууд төгссөн.
Дээрх сургуулиудаас төрөн гарсан ЗАЛУУ АВЬЯАСЛАГ, ШИЛДЭГ ТӨГСӨГЧДИЙН БҮТЭЭЛ-үүдээс танилцуулж байна.