Beyonce "Ivy Park" нэртэй намрын шинэ цуглуулга гаргажээ
2017 оны 8 сарын 08
Beyonce “Top-shop” дэлгүүрийнхэнтэй хамтран гаргадаг өөрийн спорт хувцасны цувралдаа "Ivy Park" нэртэй намрын шинэ цуглуулга нэмжээ. Түүний шинэ цуглуулгад шоорт, легинс, хөвөн даавуун цамц, бэлтгэлийн өмд, куртка, углааш, саравчтай малгай болон оймс багтсан байна. Өнгөний хувьд хар, цагаан, оюу-цэнхэр, саарал давамгаалжээ. Цуглуулга Topshop болон Монгол руу хүргэлт хийдэг Nordstrom дэлгүүрээр борлуулж эхэлсэн байна. Хувцаснууд 16-200 ам.долларын үнэтэй ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45743
0 эможи