Азиудын брэндийн хэрэглээ өсчээ
“Прада” фирм Ази, Номхон далайн бүс дэх нийлүүлэлтээ өсгөхөөр болжээ. Тус фирмийн худалдааны албаны мэдээлснээр, энэ сард Азийн орнууд дахь салбарууд нь 273 сая еврогийн ашигтай ажилласан гэнэ. Уг нь өнгөрсөн сард Европын орнуудын хямралаас болж “Прада”-гийн орлого эрс муудсан. Гэхдээ азиудын санхүү харьцангуй сайжирч байгаа учир дээд зэрэглэлийн брэндүүдийг сонгох болсон нь тэдний ашгийг нэмэгдүүлсэн аж.
“Прада”-гийн ази хэрэглэгчдээс хятад, энэтхэгчүүд голлох байрыг эзэлж байна. Ази тивийнхний хэрэглээ өсч байхад европчуул эсрэгээр Хятадад үйлдвэрлэсэн хямд хувцас, хэрэглэлийг сонгохоос өөр аргагүйд хүрч байгаа. Тиймээс Хятадын хувцас үйлдвэрлэгч дундаж компаниуд Европ руу их хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ.