Илон Маск болон Марк Цукерберг нар санал зөрөлдөв

2017 оны 7 сарын 26

“Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг “Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд учирч буй гол аюул заналхийлал болж байна” хэмээн үзэж буй “Space X” болон “Telsa”-г үндэслэгч Илон Масктай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Хиймэл оюун ухаан нь ирээдүйд бидний амьдралыг илүү сайхан болгоно, тийм болохоор ертөнц сүйрнэ гэсэн таамаг төөлөг тавих нь туйлын хариуцлагагүй хэрэг” гэв.

Өнгөрсөн долоо хоногт Илон Маск АНУ-ын мужийн захирагчдын үндэсний холбооны хуралд дээр үг хэлэхдээ “Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний хувьд хамгийн гол аюул. Зам тээврийн осол, нисэх онгоцны сүйрэл, чанаргүй эм, чанаргйү хоол унд зэрэг нь аюул занал биш. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нэвтрүүлэхтэй холбоотой хамгийн дэвшилтэт технологийг ашиглах боломж надад бий. Гэхдээ би хүсэхгүй байна. Харин ч эсрэгээрээ технологийн тархаж буй хурдыг зохиомлоор сааруулах шаардлагатай. Эс бөгөөс нэг л мэдэхэд аль хэдийн оройтсон байж магадгүй” гэжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45338
0 эможи
keyboard_arrow_up