Манижа ОД болж байна
2017 оны 7 сарын 25
Этно поп, R&B, сөүл зэрэг хөгжмийн олон урсгалаар уран бүтээл туурвидаг Тажикистан улсын дуучин Манижа Сангины нэр хүнд өдөр ирэх тусам өсөж байна. Тэрбээр анх 2013 оноос өөрийн инстаграм хуудсандаа 15 секунд үргэлжлэх бичлэгүүдийг нийтэлж, уран бүтээлээ хүмүүст хүргэж эхэлсэн юм.
Өдгөө 26 настай энэ бүсгүйг ОХУ-ын томоохон хэвлэлүүд “Шинэ үеийн шилдэг дуучин” хэмээн онцлох болжээ. Тэрбээр ямар ч тоглолтод “амьд”-аар дуулж, хоолойныхоо чадлыг гайхуулдаг. Түүнчлэн ямар нэг дуу бичлэгийн студид харьяалагдалгүй, бие даан уран бүтээл туурвидгаараа онцлог юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45295
0 эможи