Алдарт дуучин Лэди Гагагийн гуталны ЦУГЛУУЛГА
Америк, Италийн эрлийз гаралтай Дэлхийн алдарт дуучин Лэди Гага 1986 онд төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Стефани Жерманотта. Эцэг эх нь түүнийг багад нь төгөлдөр хуурын дугуйланд явуулснаар урлагийн ертөнцөд анх хөл тавьсан гэдэг.
14 настайгаасаа эхлээд энд тэндхийн клубт дуулж эхэлсэн тэрбээр гэрээсээ зугтсан учраас 18 нас хүрмэгцээ стриптиз хүртэл үзүүлэн өөрийгөө санхүүжүүлэх хэрэгтэй болж байсан гэдэг. 2008 онд түүний дуулсан анхны "Just dance" цомог гарах хүртэл тэр бусад хамтлагийн дууг бичдэг байжээ.
Түүний анхны цомог Grammy-ын "Хамгийн сайн бүжигтэй дуу" шагналыг авч байсан юм. Тэрээр олон нийтэд, цаашлаад дэлхийн хэмжээний од болоход нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг бол яах аргагүй загварын хэв маяг нь билээ.
Хачин, сонин, этгээд хувцас бол Лэди Гагаг илтгэх чухал зүйл юм. Хэний ч өмсөхөөргүй, өмсөж байгаагүй, хувцсыг зөвхөн тэр л өмсчихсөн алхаж явдаг нь нууц биш. Тэгвэл энэ удаа уншигчдадаа түүний өмсдөг этгээд гутлуудын сонирхолтой зургуудыг хүргэж байна.
Эх сурвалж: Breakingnews.mn