Сочигийн олимпийн үеэр халдлага гарвал АНУ тамирчдаа таван онгоцоор татна

2014 оны 2 сарын 20

АНУ-ын цана, сноубордын холбооноос ОХУ-ын Сочи хотноо олимпийн наадмын үеэр халдлага гарвал баг тамирчдаа таван онгоцоор маш түргэн хугацаанд эх орон руугаа эргүүлэн татах талаар дурдсан гэрээг “Global Rescue” компанитай байгуулжээ. Гэрээнд заасны дагуу олимпийн наадмын үеэр алан хядах ажиллагаа гарвал “Global Rescue” компани таван онгоцыг Сочи руу маш яаралтай илгээж, богино хугацаанд 375 тамир чин, албаны хүмүүсээ татах ёстой юм байна. Америкийн тал оросуудын амлаж буй аюулгүй байдлын баталгаанд итгэл хүлээлгэж буй ч ийнхүү давхар ажиллагаа явуулахаар бэлтгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
445
0 эможи
keyboard_arrow_up