Дэлхийн технологийн томчууд ямар ПҮҮЗ өмсдөг вэ?
Дэлхийн технологийн ертөнцийг удирдаж байгаа Цахиурын хөндийнхөн жийнсэн өмд, футболка, юүдэнтэй цамц, пүүз гэсэн цөөхөн төрлийн хувцсаар гангардаг. Банкирууд зэрэг бусад салбарын бизнесмэнүүдээс ялгаатай нь тэд үнэтэй бугуйн цаг, брэнд цүнхээр ялгарч статусаа илэрхийлэх гэж оролдоггүй. Тэгвэл томоохон технологийн компаниудын захирлуудын пүүзний сонголтыг танилцуулж байна. Тэд ямар үнэтэй, ямар хийцийн спорт гутал өмсдөг вэ?
TESLA-гийн Илон Маскийн сонголт “NIKE LUNAR FLYKNIT HTM NRG”
Найкийн үнэтэй чамин загварт тооцогддог энэ пүүзийг алдарт дизайнеруудын гурвал болох Хироши Фуживара, Тинкер Хэтфелд, Марк Паркер нар бүтээжээ. Олоход хэцүү, ховор энэ пүүзийг eBay сайтаас $400-$700-ийн хооронд авч болох гэнэ.
GOOGLE-ийн Сундар Пичайгийн сонголт “LANVIN MEN’S CAP-TOE LEATHER LOW-TOP”
Энэтхэгчүүд ганган хүмүүс бололтой. Сундар нутаг нэгт Наделлагийн нэгэн адил Францын брэндийг сонгохдоо бүтэн хар өнгөтэйг илүүд үзсэн байна.
TWITTER-ИЙН ЖЭК ДОРСИГИЙН СОНГОЛТ “RICK OWENS ISLAND DUNKS”
Цахиурын хөндийд загварлаг хувцаслалтаараа ялгардаг твиттер сүлжээний үүсгэн байгуулагч авангард дизайнер Рик Оуэнсийн пүүзийг сонгосон байна. Оуэнсийн пүүзнүүд нийтийг хамраад байдаггүй. Адидастай хамтран зарим загвар гаргаж байжээ. Дорсигийн пүүз $969 орчим үнэтэй гэнэ.
MICROSOFT-ИЙН САТЬЯ НАДЕЛЛАГИЙН ПҮҮЗ “LANVIN SUEDE & PATENT LEATHER LOW-TOP”
2014 онд Майкрософтын гүйцэтгэх захирлаар томилогдсон Наделла загварлаг хүн гэдгээ удалгүй харуулсан. Түүний өмссөн пүүз нь Францын Lanvin брэндийнх. Үнэ $495 байдаг гэнэ.
FACEBOOK-ИЙН МАРК ЗУКЕРБЕРГИЙН СОНГОЛТ “NIKE FLYKNIT LUNAR 3”
2012 онд Найкийн Flyknit салбарын үйлдвэрлэж байсан пүүз. Одоо худалаанд байдаггүй. eBay дэлгүүрт $150-аар олж болно.
APPLE-ИЙН ТИМ КҮКИЙН СОНГОЛТ “NIKE ROSHE TWO FLYKNIT”
Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк Найк компанийн ТУЗ-д хараат бус захирлаар ажилладаг тул Найк пүүз сонгосон байх. Түүний пүүз $130 орчим үнэтэй.