Ой тогтоолтын тухай сонирхолтой баримтууд
Хүний уураг тархины гайхамшигт шинж чанар бол өнгөрсөн туршлага, мэдлэг чадвараа оюун ухаандаа хадгалах сэргээн санах, танин мэдэх, төсөөлөн дүрслэн бодох чадвар юм. Бидний санах ой гэдэг нь мэдлэг дадлага чадвар эзэмших түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрвээ насанд хүрсэн хүнд санах ой гэдэг гайхам сонин үзэгдэл байгаагүй бол бидний ой тогтоол яг л нярай хүүхдийнх шиг байх болно. Ингээд санах ойтой холбоотой сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. АНУ-ын шатарчин Пол Морфи 1858 онд хотноо найман өрөг шатар тогложээ
2. Эхийн хэвлийд бүрэлдсэн ураг 20 долоо хоногтойгоос гадаад мэдээллийг тогтоож эхэлдэг байна.
3. Хүн өдөр тутмын мэдээллээ дөрвөн сарын дараа мартдаг байна.
4. Хүн төрөлхтний түүхэнд супер ой тогтоолттой хүнээр Доминик О.Брайеныг нэрлэдэг билээ. Тэрбээр 1994 онд 152 хятад үгийг таван минутад цээжилж Гиннесийн амжилт тогтоосон байна. Мөн 2002 онд 2808 хөзрийг минутад цээжилж шинэ амжилтын эзэн болжээ.
5. Австралын Хобард хотын оршин суугч Паулу Прентис 128603 хүний утасны дугаар, гэрийн хаягыг алдалгүй тогтоож байжээ. Гэхдээ тэрбээр өөрийнхөө утасны дугаарыг ч цээжилж байгаагүй аж.
6. Ой тогтоолт бол номын сан биш. Учир нь хүний санах ой номын санд үгсийн дарааллаар өрсөн ном шиг аливаа зүйлийг тогтоодоггүй байна.
7. Наполеон Бонапартын харааны тогтоолт маш сайн байсан бөгөөд 30 мянган цэргээ нэртэй нь таньдаг байв. Мөн тэрбээр минутад 2000 үг уншдаг байв.
8. Археологи Р.Шлиман гадаад хэл сурахад найман долоо хоног зарцуулдаг байжээ.
9. Хүний санах ойг компьютертой адилтгавал долоон сая мегабайт мэдээллийг хадгалдаг ажээ.
10. Розмарын үнэр хүний ой тогтоолтыг сайжруулдаг байжээ.