АМЖИЛТ: 101 настай тамирчин 100 метрийн гүйлтэд түрүүлэв
2017 оны 4 сарын 26
Шинэ Зеландын Окланд хотноо болсон дэлхийн мастеруудын спортын наадмын 100 метрийн гүйлтийн тэмцээнд Энэтхэгийн хөнгөн атлетикийн тамирчин Ман Каур аваргалжээ. Тэрбээр өдгөө 101 настай бөгөөд 100 метр зайг минут 14 секундэд туулжээ. Тэмцээнд оролцохын өмнө тэрбээр эмнэлгийн шинжилгээг хийлгэж зөвшөөрөл авчээ. Түүнийг Шинэ Зеландын сэтгүүлчид “Чандигархаар ирсэн гайхамшиг” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр өөрийн хүү Гүрдевийн хамт 93 насандаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42943
0 эможи