Иванка Трампын брэнд Хятадын зах зээлд ноёрхоно

2017 оны 4 сарын 19

4-р сарын 6-ны өдөр Хятадын засгийн газар Иванка Трампын компанид гурван шинэ барааны тэмдэгт ашиглах түр эрх болон Иванка брэндийн гоёл чимэглэл, цүнх, спа бүтээгдэхүүнийг худалдаалах монопол эрхийн зөвшөөрөл өгчээ. Ийнхүү Америкийн ээлжит ерөнхийлөгчийн бизнесмэн том охин Иванка Трамп дэлхийн хоёр дахь том эдийн засагт байр сууриа олжээ.



Иванка өөрийн бизнесийн үйл ажиллагаанд аавынхаа нэр нөлөөг ашиглаж байгаа нь илт мэдэгдээд байгаа аж. Учир нь тэрээр Хятадын ерөнхийлөгчийг Америкт айлчлах үеэр угтан авч гэр бүлийн хүрээнд оройн хоол иджээ. Тэрээр Цагаан ордонд аль хэдийн өөрийн байр суурь, албан тушаалаа олсон нь их гүрнүүдийн удирдагчтай уулзах завшааныг бүрдүүлж өгсөн аж.



“Иванка” загварын брэнд нь нийт борлуулалтаараа 2017 оны ерөнхий рекордыг эвдсэнээс гадна Канад, Филиппин, Пуэрто-Рико, Хятад зэрэг орнуудад салбар компанитай болж байгаа аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42699
0 эможи
keyboard_arrow_up