Цахилгаан унадаг дугуй худалдан авсныхаа төлөө 1200ам.доллартай боллоо

2017 оны 4 сарын 05

Норвегийн Осло хотод энэ даваа гарагаас унадаг дугуйн албан ёсны улирал эхлэж байна. Хотын захиргаанаас ачаатай цахилгаан дугуй худалдаж авсан иргэн бүртээ тал үнийг нь төлөхөөр шийдвэрлэжээ. Хотынхон дугуйжуулах энэ аяндаа нэг тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөсөн байна. 700 мянган хүн амтай тус хот скандинав хөршүүдийнхээ адил унадаг дугуйг идэвхтэй сурталчилж буй нь энэ юм. Дугуйжуулах энэ аян нь Норвегийн нийслэлийн экологио эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэг хэмээн үзэж болно. Тиймээс ч хотын захиргаанаас 2019 он гэхэд Осло хотын төвөөр автомашин явахыг хориглох, 2025 онд хувийн тээврийн хэрэгсэл ашиглахаас бүрмөсөн татгалзах төлөвлөгөө гаргажээ. Ийнхүү 2030 он г эхэд хотын нүүрстөрөгчийн хаягдлын түвшинг бараг тэг хувьд хүргэх юм байна. Өнөөдрийн байдлаар Осло хотод унадаг дугуйн түрээсийн 200 гаруй цэг ажиллаж байна. Дугуйг улирлаар нь түрээслэхэд 299 норвеги крон буюу 35 ам.доллар төлдөг аж. Харин жуулчдад бол 1000 орчим ам.долларын барьцаатайгаар дугуйгаа түрээслүүлдэг гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42224
0 эможи
keyboard_arrow_up