Рианнагийн тоглосон Rogue үнэртний зар сурталчилгааг хоригложээ
2014 оны 6 сарын 07
Хуучинсаг үзэлтэй британичууд Барбадоссын дуучин бүсгүй Рианнагийн нүцгэнээр тоглосон Rogue үнэртний зар сурталчилгааг хориглосон байна. Тус улсын иргэн нэгэн эрэгтэй Их Британийн зар сурталчилгаанд хяналт тавих хороонд гомдол гаргажээ.
Тэрбээр дуучин бүсгүйн оролцсон сурталчилгааг дэндүү эротик гэж үзсэн бөгөөд постер дээрх дүрслэл бусад эмэгтэйчүүдийг гомдоож, доош нь хийж магадгүй хэмээн буруушаасан байна. Түүгээр ч барахгүй ийм балиар, садар зар сурталчилгааг хүүхдүүд үзэх ёсгүй гэж мэдэгдэв. Дээрхи хороо ч хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4123
0 эможи