Майли Сайрус Мадам Тюссогийн музейд заларлаа
2014 оны 6 сарын 06
21 настай дуучин Майли Сайрус тайзан дээр биеэ эвгүй авч явдаг ч хатагтай Тюссогийн музейн ажилтнууд тэдний үзмэрийн санд түүний лааны тосон баримал байрших ёстой гэж шийджээ. Энэ сарын 02-ны өдөр Берлин хотын музейд Сайрусын ээлжит лааны тосон баримал танилцуулагдсан байна.
Энэ баримал дуучин бүсгүйн шинэ дүр төрх бүхий бүтээл юм. Майли богино үстэй, гал улаан уруултай, цагаан өнгийн боди өмсөж, өндөр өсгийт жийжээ.
Хатагтай Тюссогийн музей лааны тосон баримлуудыг 150 гаруй жилийн туршид бүтээж байгаа билээ. Тус музей алдартнуудын баримлуудыг үзэж сонирхохыг хүссэн жуулчдын хөлд дарагдсаар удаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4101
0 эможи