Монголын жиргээчид Сочид дөрөвт оржээ

2014 оны 2 сарын 18

Сочигийн өвлийн Олимптой холбоотой “Твиттер-“ийн жиргээгээр эхний таван байранд орсон улсыг Оросын “Digit.ru” сайт нэрлэжээ. 

Энэ сарын 8-ны өдрийн байдлаар #Sochi2014 тэмдэгтэй жиргээний тоогоор япончууд нэгдүгээр байрт шалгарсан бол хоёрдугаар байрт алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн Голланд, гуравт гурван медальтай Канад, дөрөвт Монгол Улс оржээ. Энэхүү жагсаалтыг “Твиттер” хуудаст найман хэлээр хийсэн мэдээлэл солилцоонд үндэслэн гаргажээ.   

"Сочи 2014" өвлийн Олимпийн хүрээнд болж буй үйл явдлын талаар жиргэсэн жиргээчдэд Олимпийн цагираг, нэрт тамирчин Мария Шарапова болон Елена Исинбаева нарын хамт авахуулсан зэрэг гэрэл зургууд ихэд таалагдсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
410
0 эможи
keyboard_arrow_up