Пакистан улсад Валентины баяр тэмдэглэхийг хориглолоо
Пакистан улсын Дээд шүүхээс орон даяар “Валентин”-ы баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Шүүхээс Пакистаны Радио телевизийн газарт хандан хосуудын баяртай холбоотой аливаа хөтөлбөр, зар сурталчилгаа зэрэг бүх төрлийн мэдээлэлд хяналт тавин, шүүхээс гаргасан хоригийг дэмжиж ажиллахыг хүссэн байна. Пакистан улсад хосуудын баяр нь хэт барууны соёлыг шүтсэн, уламжлалт шашинтай тэрсэлддэг хэмээх үзэл түгээмэл байдаг юм. Тухайлбал, Жамат-И Ислами улс төрийн намаас тус баярыг Пакистан улсад тэмдэглэхийн эсрэг зогсдог бөгөөд жилийн бүрийн энэ өдөр эсэргүүцлээ илэрхийлж цуглаан хийдэг аж. Түүнчлэн, тус улсын Пешавар хотын засаг захиргаанаас 2016 онд Валентины баяр тэмдэглэхийг хориглох тогтоол гаргаж байжээ.