Хөл хүнд Бейонсэгийн санаанд оромгүй үзүүлбэр олныг алмайрууллаа
Дуучин Биёонсэ хэдхэн өдрийн өмнө ихэр хүүхэд тээж буйгаа мэдэгдэж шуугиан тарьсан. Түүний гайхшируулалт түүгээр зогссонгүй. Яг одоо болж буй Грэмми шагнал гардуулах ёслолын хамгийн их анхаарал татаж буй хүн ч мөн энэ бүсгүй болоод байна.
Биёонсэ өнөөдрийн хувьд гол дүр, гялалзах гол од нь болж байна. Дуучин бүсгүй ч үүнийгээ батлах шиг болсон нь түүний Грэммид үзүүлсэн гайхалтай үзүүлбэр юм. Хүмүүс яг одоо зөвхөн энэ үзүүлбэрийн тухай л бичиж, ярьж, хуваалцаж байна.
SLAY BEY #Beyonce #BeyHive pic.twitter.com/9eZU3xvp8B
— The Beyonce World (@thebeyworldcom) February 13, 2017
Хөл хүнд Биёонсэг түүний ээж нь дуудан урьж тайзан дээр гарган, охин Блү Айви нь ч мөн байсан нь ээж охины гурван үеийг харуулсан юм. Түүний үзүүлбэр бүхэлдээ эмэгтэй хүн, эх хүнийг илтгэж байлаа. Үзүүлбэрийн дунд хэсэгт Биёонсэ сандал дээр суун хойш болдог хэсэг нь хөл хүнд бүсгүйн хувьд хамгийн эрсдэлтэй, аюултай, басхүү алмайруулсан хэсэг болсон. Үзүүлбэрийн энэ хэсэг твиттерт хамгийн их жиргэж байгаа бичлэг болж байна.
the scariest moment of my life honestly #GRAMMYs #Beyonce @Beyoncepic.twitter.com/ubaPNLAjWh
— Katie Corvino (@kTc0rvin0) February 13, 2017
teacher: what do u wanna be when u grow up?
me: #GRAMMYs @Beyonce #Beyonce pic.twitter.com/IyYnGhdYWc
— Elite Daily (@EliteDaily) February 13, 2017
Биёонсэ "Lemonade" хитээрээ хамгийн их буюу есөн номинацид нэр дэвшиж, хоёр төрөлд шагнал аваад байна. Түүний араас дуучин Адель таван номинацид нэр дэвшээд байгаа юм.