ӨНӨӨДӨР:Дэлхийн радиогийн өдөр

2017 оны 2 сарын 13

НҮБ-ын Ерөнхий Ассемблей нь ЮНЕСКО-с анх санаачлан гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг 2013 оны 1 дүгээр сарын 14-ны 67 дугаар хуралдаанаараа албан ёсоор зөвшөөрч, энэхүү өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 13-нд тэмдэглэж байх шийдвэрийг анх баталж байжээ.

ЮНЕСКО-с уриалж, зохион байгуулдаг тус арга хэмжээг дэлхийн улс орнууд тэмдэглээд 6 дахь жилтэй золгож байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 13-нд тэмдэглэх Дэлхийн радиогийн өдрийг “Радио бол Таны дуу хоолой” сэдвийн хүрээнд тэмдэглэх чиглэл гарсан байна.

Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрийн онцлог нь ЮНЕСКО-с гаргасан чиглэлийн дагуу радиогийн үйлчилгээ эрхлэгчид олон нийт, сонсогчдынхоо  хэрэгцээ шаардлагыг сонсох, радиогийн хөтөлбөрийн бодлого, төлөвлөлтөд сонсогч олон нийт, нийгмийн янз бүрийн бүлгүүдийг илүү өргөн хүрээтэй оролцуулдаг байх, гомдол маргаан шийдвэрлэх явцыг тодорхой болгох, хөтөлбөрөө эргэн харах, олон талын үзэл бодол, дуу хоолойг өөрийн радиогоор дамжуулах боломжийг олгох, радио өргөн нэвтрүүлгийн ач холбогдлыг сурталчлан таниулахад илүү чиглэгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40857
0 эможи
keyboard_arrow_up