Иванка Трампын чансаа эцэг, эхээсээ давжээ

2017 оны 1 сарын 27

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп саяхан явуулсан  олон нийтийн санал асуулгаар 49 хувийн дэмжлэг авч, АНУ-ын тэргүүн хатагтайг Меланья (48%), ерөнхийлөгч Дональд Трамп (47%) нарыг ардаа орхив.

Дэгжин, тэргүүн охин сонгуулийн сурталчилгааны үеэр аавынхаа кампанит ажилд оролцож байхдаа маш олон хүнээс дэмжлэг авч чадсан бололтой. 

Иванка  Нью-Йоркт ирж, суурьшихаар шийдсэн нь америкчуудын дэмжлэгийг хүлээж байгаа аж.

35 настай бүсгүй Иванка гурван хүүхдийн ээж бөгөөд үнэртэй ус, хувцас загварын өөрийн гэсэн брэндтэй, зохиол бичих хүсэл сонирхолтой бүсгүй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40422
0 эможи
keyboard_arrow_up