АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн таван хүүхэдтэй танилц

2017 оны 1 сарын 23

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп 2017 оны нэгдүгээр сард тангараг өргөхдөө 70 настай байна. Энэ бол тус улсын түүхэнд тангараг өргөсөн хамгийн ахмад ерөнхийлөгч болох юм. Тэрбээр нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд албан ёсны таван хүүхэдтэй. Анхны эхнэр Чехийн модель Евана Трампаас гурван хүүхэдтэй бол хоёр дахь эхнэр Марла Маплаас нэг охинтой, харин одоогийн эхнэр, ирээдүйн хадагтай Малена Трамп түүнд 10 жилийн өмнө хүү төрүүлж өгсөн билээ. Трамп үр хүүхэдтэйгээ ойр дотно байдаг. Түүний сонгуулийн ажилд насанд хүрсэн дөрвөн хүүхэд нь тусалсан юм. 

Ингээд түүний үр хүүхдийг танилцуулъя.

ДОНАЛД ТРАМП ЖУНИОР 38 настай

Доналд Трампын анхны эхнэр Чехийн модель Ивана Трамп (хожим Зелникова)-аас төрсөн том хүү бага Доналд Трамп Пенсилваниа их сургуульд суралцаж төгссөн. Тэр 2005-2015 онд эцгийнхээ реалити шоугаар олонд танигдсан юм. Түүнчлэн Трампын компанид дэд ерөнхийлөгчийн алба хашдаг завгүй залуу. Бага Трамп эцэг шигээ улс төрд орох сонирхолтой, тэр ч бүү хэл Нью-Йорк хотын дарга болохыг хүсдэг гэдэг ч бүх хүүхдүүдээ сургуульд орох хүртэл энэ мөрөөдлөө түр хойшлуулсан байна.

Трампын том хүү нь аав шигээ модель бүсгүйтэй гэрлэсэн. Тэрбээр 2005 онд загвар өмсөгч Ванесса Хайдонтой амьдралаа холбож, мөн аав шигээ таван хүүхэдтэй юм. 

ИВАНКА ТРАМП 34 настай

Иванка Трамп ерөнхийлөгчийн том охин. Тэрбээр ах болон дүүгийнхээ хамтаар Трампын байгуулсан компанид дэд захирлын албан тушаалтай. Ахынхаа адил Пенсилванийгийн их сургуулийг төгссөн бүсгүй 1997 онд АНУ-ын өсвөрийн миссийн тэмцээнд оролцож байв. Аав нь эмэгтэй ажилчидаа уруу татдаг, хүйсийн ялгавартай ханддаг гэсэн цуурхалд ороод байхад Иванка өмөөрч, түүнийг эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг биелүүлдэг гэж ярилцлага өгч байв.

Харин өдгөө тэр аав шигээ бизнес эмэгтэй болжээ. Өөрийн гэсэн загварын брэндтэй Иванка Хиллари Клинтоны охин Челси Клинтонтой найз. 

Энэ бол Иванкагийн 17 настайдаа анх сэтгүүлийн нүүрэнд гарсан зураг юм.

Тэр үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Жаред Кушнертай 2009 онд гэрлэсэн. Тэд гурван хүүхэдтэй юм.

ЭРИК ТРАМП 32 настай

Трампын анхны эхнэрээс төрсөн бага хүү Эрик ах, эгч хоёрынхоо адил эцгийнхээ байгуулласан компанид дэд захирал хийдэг. Түүнчлэн Трамп дарсыг санаачилж, худалдаанд гаргасан юм. Тэрбээр Эрик Трамп буяны байгууллагыг хариуцдаг бөгөөд Сэйнт Жудигийн эрдэм шинжилгээний эмнэлэгт хэвтэж буй өвчтэй хүүхдүүдэд тусладаг. Эрик 2014 онд бялдаржуулах төвийн дасгалжуулагч, багш мэргэжилтэй Лара Юнаскатай гэрлэсэн. Тэд одоогоор хүүхэдгүй бөгөөд харин нохой тэжээдэг байна.

Эрик ангийн хоббитой. Тэрбээр Зимбабве улсад нэг бус удаа аялж, ан хийж байсан юм. 

ТИФФАНИ ТРАМП 22 настай

Трампын хоёр дахь эхнэр Марла Маплсаас төрсөн ганц охин. Тэдний хурим 1993 онд болохоос хэдхэн сарын өмнө Тиффани төрсөн бөгөөд эцэг нь үнэт эдлэлийн "Tiffany & Co" компанийн нэрээр охиноо нэрлэсэн. Тэрбээр энэ жил Пенсилванийгийн их сургуулийг төгссөн бөгөөд үүнээс өмнө дуучин байв. "Like a Bird" зэрэг хэд хэдэн дууг дуулсан Тиффани цахим ертөнцөд их алдартай. Мөн найзынхаа загварын шоунд загвар өмссөн гэдгээрээ багагүй дуулиан тарьж байлаа.

БАРРОН УИЛЬЯМ ТРАМП 10 настай 

Трампын бага хүү, одоогийн эхнэр Меланиагаас төрсөн түүнийг "бяцхан Доналд" гэж хочилдог. Учир нь цаг үргэлж ганган хослолоос салдаггүй Баррон Уильям саяхан гэр бүлийнхээ хамт "Хүмүүс" сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40233
0 эможи
keyboard_arrow_up