Энэ өдөр алдарт "Цагаан ордон" үүдээ нээлээ

2014 оны 6 сарын 04

Дэлхийн олон орны төрийн орднуудаас хамгийн алдартай нь болох "Цагаан ордон" 1800 оны энэ өдөр үүдээ нээжээ. Анхны оршин суугч нь Ерөнхийлөгч Жон Адамс байсан бөгөөд АНУ-ын түүхэн дэх 43 төрийн тэргүүн тус ордонд амьдарсан байдаг. АНУ-ын төрийн гол бэлгэ тэмдэг болсон энэ ордон мянга мянган цагаач боолуудын хүчээр боосон бөгөөд 1811 оноос Цагаан ордон хэмээн нэрлэгдэх болсон юм.

Үе үеийн төрийн тэргүүнүүдийн гэр бүл тус ордонд ямар нэг зүйл үлдээдэг уламжлалтай юм байна. Тухайлбал, Марта Вашингтоны сахрын сав, Абигель Адамсын кофены мөнгөн аяга, Эленора Рузвельтын угаалгын өрөөний ширээ гээд 44 Ерөнхийлөгчийн гэр бүлийн эд зүйлс тус ордонд байдаг ажээ.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3991
0 эможи
keyboard_arrow_up