Дэлхийн хамгийн романтик газрууд

2017 оны 1 сарын 04

Мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг. Хэрвээ та хайрттайгаа хамт аялалд гарахаар зэхэж байгаа бол дараах мэдээллийг уншаарай.

  1. Positano, Italy: Италийн Амалфи далайн эрэг бол бал сарын аялал хийгдэхээр зориулагдсан газар юм. Өнгө өнгөөр алаглах хадан цохион дунд орших тус газар нь цэв цэнхэр далай, наран шарлага гээд гайхаж шагшихаар зүйлс тун чиг олон байна. Мөн энд Итали хоол, дарсыг дурдахгүй өнгөрч болохгүй. Үнэхээр л өнгө өнгөөр алаглах үзэсгэлэнт энэ хотод айлчлахад нүд баясаж сэтгэл сэргэм, хайр дурлалын хот ажээ.
  2. Bali, Indonesia: Хайр дурлалын арал гэгддэг Бали арлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Агаар салхи нь хүртэл хацрыг зөөлөн илбэх мэт, тэнгэрийн өнгө хүртэл үнэхээр ялдам ажээ. Гайхалтай романтик болзоо товлох ёстой газар. Тансаг зэрэглэлийн амралтын газар тухлан, хайрттайгаа далайн эрэг дээр романтик оройн зоог барихыг зөвлөж байна. Далайн эргийн амралт, маш сонин халуун орны гайхамшгуудыг эндээс үзэж болно. Уран тансаг архитектурын шийдэлтэй амралтын бааз энд тэндгүй байхаас гадна тэнгисийн усны өнгийг тольдох боломжтой тусгай тагт гэх мэт урд өмнө нь төсөөлж ч байгаагүй тийм романтик орчныг Бали арлаас мэдэрч болох нь.
  3. Napa Valley, California: Эцэс төгсгөлгүй үргэлжлэх Oenophiles усан үзмийн талбай, дэлхийн хамгийн тансаг ресторан, бэлчээрийн мал аж ахуйд зориулсан орон сууцнууд мөн хаана ч байхгүй хамгийн тансаг спа салонуудыг үзэж болно.
  4. The French Riviera: Кино, эсвэл клипнээс хардаг наран шарлагын газар энд цогцолсон байна. Өмнөд Францын эргийн дагуу байрлах наран шарлагын тансаг зэрэглэлийн уг амралт нь сэтгэл татах увидастайгаас гадна илбэдүүлсэн юм шиг мэдрэмжийг төрүүлэх аж. Богино даашинзаа өмсөж, нарны шилээ зүүж аваад наранд биеэ шарахын гайхамшгийг мэдрээрэй.
  5. St.Lucia: Карибын тэнгисийн St.Lucia-ийн дахин давтагдашгүй байгаль, соёлын үнэт өвийн хослолыг бишрэхгүй байхын аргагүй. Тав тухтай, задгай талбайд тохирсон дээд зэрэглэлийн цанын бааз, бүх үйлчилгээг нэгэн зэрэг багтаасан зочид буудал, яг л уран зураг мэт далайн эргийн лоунж, мөн амрангаа явган аялал хийх боломжтой гээд хамгийн романтик сайхан бүхнийг мэдрүүлэх газруудын нэг яах аргагүй мөн. Мөн St.Lucian-ы нэрийн хоолыг гудамжны наадмаас жинхэнэ өөрийнх нь амтаар мэдрэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39571
0 эможи
keyboard_arrow_up