Фэйсбүүкийн хоригийг эсэргүүцэн нүцгэлжээ
Канадын фото зурагчин Трина Кари нүцгэн фото, видео нийтлэхийг хориглосон Фэйсбүүкийн журмыг эсэргүүцэн олныг хамарсан эротик фото зураг авалтыг зохион байгуулсан байна. Каригийн эх орон нэгт 30 бүсгүй орон нутгийн нэгэн чулуун карьер дээр очин нүцгэллээ гэж Metro-д мэдээлжээ.
Энэхүү өвөрмөц зураг авалтын үеэр нэгэн бүсгүйн хуудсыг Фэйсбүүк эротик зураг нийтэллээ хэмээн хэдэн өдрөөр блоклосныг эсэргүүцэж буйгаа Кари илэрхийлсэн байна. “Том хэмжээний олон нийтийн сүлжээ ийм шийдвэр гаргасанд сэтгэл гонсгор байна. Миний авсан зургууд Фэйсбүүкийн дүрэм журмыг огт зөрчөөгүй. Манай моделиуд өөрсдийн нуудгай хэсгүүдээ зохих ёсоор хаасан байсан” гэж канад зурагчин бүсгүй өгүүлсэн аж.