Samsung компани хоёр хуваагдах болсноо зарлалаа
Технологийн тэргүүлэгч Samsung компани хоёр тусдаа фирмд хуваагдах болсноо зарлалаа. Ингэснээр технологийн тэргүүлэгч Samsung-ийн хувьд хувь нийлүүлэгчдийн дарамтаас гарч, зарим хөрөнгө оруулагчийн зорилгыг биелүүлж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс Samsung-ийн нэр хүнд унаж байгаатай холбогдуулж компанийг хоёр тусдаа үйл ажиллагаанд хуваагдахыг шаардах болсон билээ.
Өмнөд Солонгосын томоохон фирмүүдийн нэг Samsung хоёр хуваагдвал хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашгийг нэмэгдүүлэх үүднээс шинэ бүтцэд шилжихээс өмнө дахин IPO зарлаж магадгүй юм.
Тус компани ийм хөдөлгөөнд орох болсон үндсэн шалтгаан бол Galaxy Note 7 гар утас дэлбэрч, үйлдвэрийн доголдол гарсантай шууд холбоотой хямралаас үүдэлтэй гэнэ.