Испанийн тэрбумтан төрсөн тосгоныхоо хүн бүрт хоёр сая евро өгчээ

2016 оны 11 сарын 25

Испанийн “Corona” шар айрагны брэндийн эзэн тэрбумтан Антонио Фернандес аль тэртээ 1917 онд төрж, 1949 онд гарч явсан төрөлх  тосгоныхондоо хүн тус бүрт 2 сая 360 мянган евро гэрээслэн үлдээжээ. Испанийн умард нутагт байдаг Леон мужийн Сереcалес дель Кондадо тосгон ердөө 80 оршин суугчтай ядуу тосгон юм байна. 

13 хүүхэдтэй айлын хүү Антонио эцэг эх нь сургалтын мөнгийг нь төлж чадахгүй байснаас 14 насандаа сургуулиа орхиж ажил хийсэн юм байна. 
Ингээд 1949 онд Мексикт цагаачлан шар айраг үйлдвэрлэлийн Grupo Modelo концернд ажилд оржээ. Улмаар 1971 он гэхэд тус компанийн топ-менежер болж түүний удирдлага дор “Corona” шар айраг бий болгосон нь дэлхийд алдартай ундаа болсон юм. Антонио 2005 он хүртэл компанийг удирджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38469
0 эможи
keyboard_arrow_up